Зургаан настай хүү, охиноо сургуульд нь бүртгүүлээрэй

2017/04/26
Зургаан нас хүрч буй хүү, охиноо дүүрэг хорооныхоо харъяалагдах сургуульд нь бүртгүүлээрэй. Учир нь ирэх сараас эхлэн нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангийн сурагчдыг бүртгэх юм. 

Эцэг, эх та хүүхдээ бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээний хуулбар болон эх хувь, 3х4 хэмжээтэй 1% чээж зураг,  ээж, аав, асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар зэрэг бичиг баримтыг бүрдүүлэн заавал өөрийн биеэр хүүхэдтэйгээ очиж бүртгүүлэх шаардлагатай. Мөн шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагааг үзэх юм байна. 

Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалт авахгүйгээр элсүүлж, бүртгэх аж. Элсэгчдээс бүртгэлийн хураамж болон бусад төлбөр авахгүй гэжээ.

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна