Өнөөдөр болох үйл явдлууд

2017/05/11
Өнөөдөр улс оронд өрнөх үйл явдлын товчийг хүргэж байна.

09.30 цагт

-Төрийн ордны Их танхимд “1000 ЦАГААН НӨМРӨГТӨН” эмнэлгийн мэргэжилтний чуулган болно. Чуулганаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй нийтлэг асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох юм. Уг арга хэмжээнд МУ-ын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Эрүүл мэндийн сайд зэрэг албаны хүмүүс оролцоно. 

11.00 цагт Эрүүл мэндийн салбарын “Нээлттэй хаалганы өдөр” Сүхбаатарын талбайд болно. Иргэдэд зориулсан Эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулагдах бөгөөд өдөрлөгийн үеэр УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ГССҮТ, НЭМГ зэрэг эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд үзлэг, шинжилгээ хийж, зөвлөгөө, мэдээлэл сургалт, сурталчилгаа явуулна.

-"Чингис" зочид буудлын таван давхрын Өргөө танхимд Х

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2014-2016 онд үйлдвэрлэлийн осол гаргаагүй, 2012-2016 онуудад ажлын байраа тогтвортой хадгалж, ажилтнаа халаагүй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл шилдэг 150 ажил олгогчид талархал гардуулна. Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр болон бусад албаны хүмүүс оролцоно.

-MN-Мэдээллийн төвд

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2016" тайлангийн үр дүнг танилцуулна. Аймгуудын өрсөлдөх чадварыг харьцуулж, өрсөлдөх чадварын чиг хандлагыг тодорхойлохоос гадна тухайн аймгийн өрсөлдөх чадварыг хойш татаж эсвэл дээшлүүлж буй үзүүлэлтүүдийг тогтоож үнэлэх боломж олгож буй нь энэхүү судалгааны давуу тал юм.

11.30 цагт -"Тэнхлэг зууч" ХХК дөрөвдүгээр сарын орон сууцны үнийн индексийг танилцуулах хэвлэлийн бага хурал Монголбанкинд болно.

15.00 цагт -Шангрила зочид буудлын Их танхимд "Шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулж, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна