Нэмэх размертай бүсгүйчүүд ямар өмд өмсвөл дээр вэ?

2017/08/06
Сул гэдэс, махлаг гуяыг тодруулдаггүй ганц өмд олохын тулд бидэнд хэдэн цаг дэлгүүр хэсэх хэрэг гардаг билээ дээ. Тиймээс нэмэх размертай бүсгүйчүүдийг илүү дур булаам харагдуулах төрлүүдийг санал болгож байна.

1. Трапецан өмд
Өргөн өмд ихэнх биеийн галбирт тохирдог. Хамгийн гол нь өргөн өмднийхөө доор өндөр өсгийт өмсөх хэрэгтэй. Туфльны чинь өсгий трапецны цаана далдардаг учраас ийм өмд чамайг 10 фунтээр туранхай, 2 инчээр өндөр харагдуулдаг. Гэхдээ трапецан өмднөөс жийнсэн биш, даавуун материалтайг сонгоорой.

women wide pants зурган илэрцүүд

2. Богино өмд 
Богино өмд шилбийг чинь барихгүй учраас хүмүүсийн анхаарлыг хөлнөөс чинь хол байлгана. Богино өмднийхөө доогуур сулавтар түрийтэй гутал өмсөөд, дээгүүр нь дэгжин майк, пиджак өмсөөд ажилдаа явж болох юм. Эсвэл намхан ултай гутал өмсөөд, дээгүүр нь чөлөөт цамц өмсөөд найзуудтайгаа уулзахаар ч гарч болно.


Холбоотой Зураг

3. Хар хөх өнгийн бариу жийнс 

Юу бодож байгааг чинь мэдэж байна аа. Бариу жийнс өргөн гуяыг чинь тодруулах вий гэдэгт санаа зовж байгаа байх. Гэвч ийм жийнс шилбэ болон гуяны доохно хэсгийг их гоолиг харагдуулдаг. Тиймээс уртавтар цамц өмсөж гуя хэсгээ далдлаад, доогуур нь өндөр өсгийтэй гутал өмсвөл таны хөл уртаашаа нарийхан, тэгшхэн харагдана.


fat women tight jeans зурган илэрцүүд

4. Жижиг цэгцтэй хээтэй өмд
Уйтгартай, хар өнгийн өмдөө цаашаа шидээд, нарийхан цэгцтэй хээтэй өмд сонгоорой. Том дөрвөлжин хээ нь гуяыг улам өргөн харагдуулна. Мөн бүдэг босоо шугамтай оффис өмд өмсөж болно. Зураас нь хэтэрхий тод байвал хөлөнд анхаарал татагдана. Харин бүдэг, босоо зураас нь хөлийг чинь нарийхан өндөр “болгоно”.

women striped pants зурган илэрцүүд

Өөртөө итгэлтэй, мяраалаг бүсгүйчүүддээ зөвлөхөд өмд сонгохдоо өөрөөсөө мөнгө харамлаад хэрэггүй шүү. Учир нь чанартай өмднүд материал сайтай, мөн оёдолыг нь сайтар бодолцож урласан байдаг учраас биеийн бахархмаар хэсгүүдийг тодотгож далдалмаар хэсгүүдийг нуудаг.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна