Далай лам: Хамгийн бодит шашин бол сайхан сэтгэл юм

2018/03/02
Далай ламын амьдралын зарчим энгийн бөгөөд ойлгомжтой. Мянга мянган хүнд тэр амьдралын зорилгоо тодорхойлох, өөртөө итгэх итгэлийг олоход тусалдаг. Хэлний ялгаа байгаа ч түүний яриа бүгдэд ойлгомжтой байдаг. Учир нь тэр зүрхний хэлээр ярьдаг юм.

1. Амьдралын зорилго аз жаргалтай байхад оршдог юм. Бид ирээдүйд юу болохыг мэддэггүй, гэсэн хэдий ч бидний итгэл найдвар тасардаггүй. Энэ л биднийг хөдөлгөдөг юм.

2. Бид өөрсдийн ялгааг чухалчлах үед л асуудал үүсдэг: үндэс угсаа, сүсэг бишрэл, мэдлэг боловсрол мөн эд агуурсын хэмжээ. Харин бүгд ижил хүн гэдгээ санахад тэр бүхэн үгүй болдог.

3. Нөхөрлөл гэдэг алдар нэр, эд хөрөнгө мөн биеийн хүчний алинаас ч шалтгаалдаггүй. Нөхөрлөл нь итгэл болоод хайр дээр л тогтдог.

4. Хүн өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө мөн улс орныхоо төлөө ажиллахаас гадна хүн төрөлхтний сайн сайхны төлөө ажиллаж сурах хэрэгтэй.

5. Өөрийгөө болон хорвоог өөрчлөх нь хүнд агаад удаан ч гэлээ юу ч хийхгүй суугаад байвал хэзээ ч юу ч дээрдэхгүй.

6. Технологийн дэвшил бидний амьдралыг илүү тухтай болгосон ч сэтгэлийн амар амгаланг авчраагүй юм.

7. Хэрэв та аз жаргалтай амьдрахыг хүсэж байгаа бол нээлттэй бөгөөд өрөвч сэтгэлтэй байх хэрэгтэй. Энэ нь жинхэнэ нөхөрлөлийн үндэс бөгөөд танд хүмүүс илүү ихээр итгэх болно.

8. Эрүүл ухаанаар юу чухал гэдгийг олж харахаас нааш ямар ч шийдвэр өөрчлөлтийг авчирч чадахгүй.

9. Хүчээр асуудлыг шийдэх нь хэт хуучинсаг үзэл юм.

10. Залбирлаа гээд хангалтгүй, үйлдэл хэрэгтэй.

11. Амьтны амь тасална гэдэг бол гунигтай явдал. Хүний амь тасална гэдэг бол ухаанд багтамгүй явдал.

12. Томчууд хүүхдүүд шиг хүнийг байгаагаар нь хүлээж авч, хүүхдүүд шиг нээлттэй байгаасай гэж би хүсдэг.

13. Өрөвч сэтгэл айдсыг дарж өөртөө итгэх итгэлийг бий болгодог. Хүмүүст итгэж тэдэнтэй нээлттэй байх нь ганцаардлаас салгаад зогсохгүй амьдралын утга учрыг харахад тусалдаг.

14. Би бол мэргэжлийн хөхрөгч. Улс орон маань хэвийн бус цаг үеийг даван туулж байна. Гэсэн хэдий ч би инээж хөхөрдөг, инээдээ бусадтай ч хуваалцдаг. Энэ л надад их тус болдог.

15. Хамгийн бодит шашин бол сайхан сэтгэл юм.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.137
    2022/12/14

    Зөнчид хүн юунаас үүссэнийг нотолж чадахгүй байхаар хорвоо ямар агуу нь мэдэгдэж байна

    Хариулах