Сурагчдын амралт энэ сарын 22-оос эхэлнэ

2018/03/02
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралт энэ сарын сүүлчээр эхэлнэ. Тодруулбал, нийслэлийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 22-ны өдрөөс эхэлнэ. Сурагчид нэг долоо хоног буюу дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал амрах юм байна.

Харин орон нутгийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 26-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 8-ныг дуустал үргэлжлэх ажээ.

БСШУС-ын сайдын тушаалын дагуу нийслэл болон орон нутгийн 1, 2-р ангийн сурагчдын зуны амралт зургадугаар сарын 1-ний өдрөөс, 3-5-р ангийнх зургадугаар сарын 8-ны өдрөөс, 6-12 дугаар ангийнхных зургадугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэх юм.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна