Одоогоос хоёр жилийн өмнө БНТУ-н Засгийн Газар АНУ-н иргэн, шашны номлогч Андрью Бостоныг Засгийн Газрын эсрэгүү бүлэглэлд дэмжлэг үзүүлсэн хэргээр тухайн хэргийн мөрдөн байцаалт өндөрлөх хүртэл гэрийн хорионд байлгах заалт дор баривчилсан билээ.
Уг явдлын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн өнөөг хүртэлэцсийн шийдэлд хүрээгүй байгаа юм. Хэрэв А. Бостон гэм буруутай нь тогтоогдвол БНТУ-н зүгээс 35 жилийн хорих ял сонсох бөгөөд АНУ-н ерөнхийлөгч Д.Трамп өөрийн улсын иргэнийг “Турк Улс барьцаа болгож хорьсон” агаад “Олон улсын тавцанд хүлээсэн хүмүүнлэгийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, А. Бостоныг БНТУ-н эрх баригчид суллах ёстой” гэсэн байр сууриа тууштай илэрхийлсээр байна.
АНУ ба БНТУ-н хоорондох энэхүү зөрчилдөөн 2018 он гарсаар даамжирч, хоёр улс өөр хоорондын гадаад худалдааны импортын татварыг огцом нэмэгдүүлсэн ба АНУ-н зүгээс эдийн засгийн түр хориг тавигдаж, үр дагаварт нь Турк улсын дотоодын мөнгөн тэмдэгт Лирийн Ам. Доллартай харьцах үнэ энэ оны 1-р сарын байдалтай харьцуулахад гурван хувиар унажээ.
Түүгээр барахгүй А. Бостон суллагдалгүй хорионд байсаар байвал АНУ БНТУ-д Эдийн Засгийн нэмэлт хориг тавихаа мэдэгдсэн байна. Гэвч улсын дотоод эдийн засгийн нөхцөлд хүртэл сөргөөр нөлөөлж буй энэ явдалд БНТУ-н ерөнхийлөгч Т. Эрдоан хүлцэж буулт хийх бодолгүй байгаа аж.
Энэ асуудлаар судлаач, эрдэмтэд мөн өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байгаагийн нэг, Окламагийн Их Сургуулийн профессор, Ойрхи Дорнод судлаач Жошуа Лендис“Хэрэв энэ хэрэг ийм аргаар АНУ-ын талд шийдэгдвэл ерөнхийлөгч Трамп гадаад харилцааны зөрчлийг хүчээр шийдэх нь үр дүнтэй юм гэсэн буруу урсгал тогтоож магад.
Харин илүү ерөнхий дүр зургийг авч үзвэл, номлогч Бостоныг хүн төрөлхтний нийгмийн эрх болох шашны эрхийн хүрээнд хэлэлцэж суллах нь зүйтэй ” хэмээжээ.
Д.Анник
Эх сурвалж : BBC news
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна