Оросын мэдээллийн"РИА Новости" агентлаг Өвөрмонголын Өөртөө Засах Орон ОХУ-ын Красноярскийн хязгаарт 150 мянган га газар түрээслэхээр болсон талаар мэдээллээ. Тус хязгаарын Шадар сайд Анатолий Цыкалов “Газрыг хөдөө аж ахуйн зорилгоор ашиглах юм. Хятадын олон улсын ЭКСПО дээр бид ийм гэрээ байгууллаа. Газар түрээслэхээс гадна Хятадын компаниуд манай үр тариа, сүү, цагаан идээ боловсруулах салбарт тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийх болсон” гэжээ. Цаашид мөн олон төлөвлөсөн ажлуудыг Өвөрмонголын Өөртөө Засах Оронтой хамтран хийнэ гэдгээ сэтгүүлчдэд мэдэгджээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна