ХХААХҮ-ийн сайд ажлаа хүлээн авлаа

2019/01/15
 

УИХ-ын гишүүн Ч.Улаан өнөөдөр Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тамгаа гардаж, ажлаа хүлээн авлаа.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нь төрийн өндөр дээд албан тушаалд ажиллаж байсан туршлагатай, удирдан зохион байгуулах чадвартай, хариуцлагатай улс төрч гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин тамга гардуулах үеэр онцлов. Мөн ХХААХҮ-ийн салбарын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллахыг захисан юм.

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, "Засгийн газраас намайг сайдаар томилох саналыг өргөн мэдүүлснээс хойш ХХААХҮ-ийн салбарын хууль тогтоол, төсөл хөтөлбөрүүдтэй танилцсан. Энэ салбарт нэн даруй хэрэгжүүлэх олон хууль, тогтоол хөтөлбөр бий. Тиймээс ажлаа шуурхай эхлүүлэх болно" хэмээгээд дэд сайд Ж.Сауле болон тус яамны газрын дарга нартай уулзаж, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авснаас гадна, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх байр сууриа илэрхийллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна