ЖДҮХС-г шалгах түр хороо байгуулах санал дэмжигдсэнгүй
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар ЖДҮХС-г шалгах, дүгнэлт гаргах УИХ-ын түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүдийн зүгээс санал хэлж, ЖДҮХС-тай холбоотой УИХ-ын 22 гишүүний асуудал яригдаж байна.
ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдийн эрхийг түтгэлзүүлж шалгах асуудлыг УЕП-ын зүгээр парламентад оруулж ирсэн. Дөрвөн гишүүний асуудал яригдаад буй. Цаана ахиад олон гишүүний асуудал хөндөгдөнө. Харин түр хорооны үүрэг нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна.
ЖДҮХС болон бусад сангуудад Сангийн яамнаас шалгалт орсон байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, бусад сайд нар ЖДҮ-тэй нэр холбогдсон. Тиймээс Засгийн газар өөрсдийгөө шалгах боломжгүй гэж үзэж байгаа учраас Түр хороо байгуулах асуудлыг нэлээн дээрээс ярьсан.
Гэвч улс төрийн нөхцөл байдлаас болж энэ асуудал зогсонги байдалд ороод байсан юм. Гэвч энэ асуудлыг УИХ-ын гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна