Байр суурь: Ж.Батзандан VS М.Энхболд

2019/01/18
УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын тухай болон УИХ-ын Дэгийн тухай хуулиудыг баталлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, "Өчигдөр миний бие нэг зүйлийг тодорхой хэлсэн. Хууль  нь байгаа  атал УИХ-ын дарга өнөөдрийг хүртэл үүнийг ашигласангүй. Аргаа ядаад Ерөнхийлөгч хуулийн төсөл  оруулж ирсэн. Баянзүрх дүүрэгт амьдардаг  Сүхбаатар аймгийн иргэд  таныг “Манай нутгийн хүргэн юм хэлээд өгөөч” гэж  надаар дамжуулсан юм. Тэгээд надаас юу гэж байна гэж өвгөдүүд асуулаа. Авгайгаасаа салъя л гэж байна гэж таны хэлснийг би хэлсэн.  Албан тушаалаасаа болж авгай хүүхдээсээ салаад юу гэх вэ гэж танд уламжилсан шүү. Өвгөчүүдийн санаа ихэд зовниж байна. Монголоо боддог бол өнөөдөр ч та огцорч болно. Боддоггүй бол цагаан сар өнгөрөөж цаг хугацаа авах гээд байна. Өнгөрсөн жил нэг хүн ярих  уу яах уу гэж айлгадаг байсан бол энэ жил нэг хүн салах уу яах уу гэж ярьдаг боллоо" гэв

Хариуд нь УИХ-ын дарга М.Энхболд, "Ж.Батзандан  гишүүн сүүлийн үед хэт миний хувийн амьдрал руу ордог боллоо. Та Сүхбаатар аймагт очиж үзсэн юм уу. Та Улаанбаатар хотод л амиа аргацааж байгаа.   Би Сүхбаатар аймагт чинь очих юм бол уяачидтайгаа ярьж сууж байгаад тав, арван санал цуглуулчихна. Хамаг юмыг эхлүүлчхээд хамгийн түрүүнд зугтдаг нь та шүү. Та гэрийн хаягаасаа хүртэл зугтсан. Ж.Батзандан та арай дэндүү дээрэлхэж байна шүү" гэлээ.

Ингээд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн гишүүдийн олонхын саналаар УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийг гишүүдийн 87.8 хувь нь дэмжсэнээр уг хуулийн төсөл батлагдлаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна