Өнөөдөр болох үйл явдлууд

2019/01/28
10:00 цагаас Монголын Зэвсэгт хүчний 2019 оны спортын наадмын нээлтийн үйл ажиллагаа "Гардан тулаан"-ы тэмцээнээр эхэлнэ.
 
Хангарди ордонд
 
11:00 цагаас НИТХ-ын ээлжит XXI хуралдаан болно. Хуралдаанаар Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын албан хаагчдын чадавхи бэхжүүлэх сургалтын хөтөлбөр батлах тухай, Төсвийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт оруулах тухай, Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хязгаарт өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
 
"Туушин" зочид буудалд
 
11:00 цагаас ХБНГУ-ын ЭСЯ, Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран "Ур чадварыг бэхжүүлэх нь” төслийн нээлт болно.
 
Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд
 
11:00 цагаас Мэдээллийн технологийн чиглэлээр өндөр цалинтай 500 ажлын байр зарлагдаж байгаа тухай болон “Залуучуудын хөгжлийн төв”-ийн дэргэд мэдээллийн технологийн найман төрлийн нарийн мэргэжлийн сургалт тогтмол төлбөргүй зохион байгуулж, БНСУ-аас аутсорсинг захиалга төсөл хэрэгжүүлж, өндөр цалинтай ажилд залуучуудыг зуучилж байгаа талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна