УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар 30 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлосон байна. Тухайлбал, УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай болон Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зургаан тогтоолын төсөл, Ашигт малтмалын тухай хуулийн төсөл багтжээ. Мөн ЗТХ-ийн сайд, БСШУС-ын сайдыг огцруулах, чөлөөлөх тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслөөс гадна Ерөнхийлөгч Х.Баттулгын үйл ажиллагааны танилцуулгыг сонсоно. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эдийн засгийн коридор байгуулах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага, ач холбогдол, бэлтгэл ажлын явц” сэдвээр чуулганы хуралдаанд мэдээлэл хийх юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна