Хөгцөрсөн түүхий эдээр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байжээ

2019/01/30
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинжилгээнд хамрагдаагүй, хөгцөрч муудсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл явуулж байсан зөрчлийг илрүүлэн тус аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авав.

Мөн Булган суманд тариалсан гэх чацарганыг эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй нөхцөлд, барилгын агуулахад боловсруулан савлаж байсан зөрчлийг илрүүлэн, таслан зогсоожээ.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас цагаан сарын баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг явуулж байгаа бөгөөд 67 зөрчил илрүүлэн, 28-ыг газар дээр нь арилгуулсан байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна