Холбооны засгийн газрын ажиллагаа 35 хоног зогссоны дараа улс орон нь буруу замаар явж байгаа гэж үзэх америкчуудын тоо улам нэмэгдсэн байна. Энэ тухай Associated Press агентлаг болон Чикагогийн Их Сургуулийн олон нийтийн санаа бодлыг судлах төвийн хамтарсан олон нийтийн санал асуулга харуулж байна.
Насанд хүрсэн 1062 хүний дунд явуулсан санал асуулгаар тэдний 70 хувь нь нь улс орноо буруу замаар явж байна гэв. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард явагдсан санал асуулгаар Америкийн засгийн газрын ажиллагааг буруу гэж иргэдийн 59 хувь нь үзэж байжээ.
Сонирхолтой нь санал асуулгад оролцогчдын 52 хувь нь 2019 онд байдал улам дордоно гэж үзсэн бол 22 хувь нь эсрэг саналтай байна. Бүгд найрамдахчууд илүү өөдрөг төсөөлөлтэй байж 55 хувь нь улсаа зөв замаар явж байна гэжээ. Харин ардчилагчдын дөнгөж 9 хувь нь тэдэнтэй санал нэг байна. Энэ санал асуулгаар америкчууд Трампт хэрхэн хандаж байгаа нь харагдав. Эдийн засаг, татвар, гадаад бодлого зэрэг 10 төрлөөр санал асуулгад оролцогчдын ихэнх нь Трампыг дэмжсэнгүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна