Энэтхэгийн цагдаа нар тус улсын нэрийн хуудас болсон Таж Махалыг зорих жуулчдын тав тухыг алдагдуулдаг сүрэг сармагчинтай чавхны тусламжтай тэмцэх гэнэ.
Агра хотноо сүндэрлэх 17-р зууны үеийн бунханы хамгаалалтын албаны дарга Бриж Бушаны хэлснээр, Таж Махал руу орох хаалганы орчимд олноор цугларсан сармагчнууд чавхнаас ихээхэн айж, харахын төдийд л дайжин холддог гэнэ. Таж Махалын хамгаалагчид сармагчнуудыг зөвхөн үргээж, хөөх үүрэгтэй гэнэ.
Түүхэн дурсгалт газрын ойр орчим 500-700 орчим макака сармагчнууд амьдардаг аж. Хот хөгжиж, хаяагаа тэлэхийн хэрээр амьдрах орчин нь хумигдаж, эдгээр сармагчнууд догшин, түрэмгий ааш, авиртай болсон гэж шинжээчид үзэж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нэгэн сармагчин 12 настай хүүг ээжээс нь булаан авч, амийг нь хөнөөсөн хэрэг гарч байжээ.
Таж Махалыг өдөрт 25 мянган хүн зорьж үздэг бөгөөд аялал жуулчлалын улиралд энэ тоо 80 мянгад хүрдэг байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна