НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн захирлаар ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг томилжээ

2019/02/04
НӨАТ-ын урамшууллын системийг одоогийн “Гааль, татварын санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газар хийж гүйцэтгэсэн ба нэмэлт сайжруулалтыг хариуцан ажилладаг байна.

Харин тус системийн төслийн нэгжийн захирлаар ажиллаж байсан Ц.Орхонтамирыг НӨАТ-ын буцаан олголт иргэдэд олгохын өмнөхөн үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд өмнө нь энэхүү төсөлд ажиллаж байсан Т.Батбилэгийг томилсон юм.

Т.Батбилэг нь НӨАТ-ын урамшууллын системийн багт 2013 оноос 2017 оны 2-р сар хүртэл ажиллаж байжээ. Тэрээражиллах хугацаандаа 2016 оноос ашиглаж байсан сугалааны программыг дотооддоо хөгжүүлж байсан бөгөөд ажлаас чөлөөлөгдмөгцөө улсын үйлдвэрийн газартай өөрийн эзэмшлийн “Мэдээлэл харилцааны систем” ХХК-тай гэрээ байгуулан хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэн улсын үйлдвэрийн газарт буцаан худалдсан баримт байгаа юм.

Мөн ажиллаж байх хугацаандаа улсын үйлдвэрийн газрын ажилтнуудаар хувийн компанийнхаа хэд хэдэн ажлыг хийлгэж байсан тохиолдол ч гарчээ.

Тэрээр энэ албан тушаалд томилогдохоосоо өмнө Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн яаманд технологийн хэлтсийн даргаар томилогдсон ч ажил нь төлөвлөгөөний дагуу явж чадаагүй учир тушаал нь гараагүй байхад өөрөө өргөдлөө өгөөдажлаасаа гарчээ.

Харин үүний дараагаар гэнэт НӨАТ-ын урамшууллын системийн төслийн захирлаар томилогдсон байна. Ашиг сонирхлын зөрчилтэй, хариуцсан ажилдаа эзэн болдоггүй энэ хүнийг яагаад төслийн захирлаар томилох болов?

Түүний хувийн компани болох “Мэдээлэл харилцааны систем” ХХК-ийн “Гааль, татварын мэдээллийн технологийн төв” УТҮГ-тай хийсэн гэрээний хуулбарыг хавсаргав.

Баримт



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна