Сар шинийн баяраар авто замын хилийн боомтууд амарна

2019/02/04

Сар шинийн баяр буюу энэ сарын 5, 6, 7-нд БНХАУ-тай хиллэдэг авто замын хилийн боомтууд амарна. Харин Замын-Үүдийн төмөр замын боомт олон улсын галт тэрэг, агаарын тээвэр цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана.

Харин ОХУ-тай хиллэдэг автозамын боомтуудаас Алтанбулаг боомт 24 цагаар, Эрээнцав боомт цагийн хуваарийн дагуу 08.00-17.00 цагийн хооронд ажиллана. Бусад авто замын боомтууд амрах юм. Харин галт тэрэг, агаарын тээвэр цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна