“Хятад Марадона” Эспаньол багт ирлээ
Испанийн хөлбөмбөгийн "Эспаньол" баг энэ өвлийн наймааны цонхоор Хятадын "Шанхай Теллейс" багаас довтлогч У Лэйг худалдан авсан байна. У Лэй бол Хятадын лигийн энэ улирлын мэргэн буудагч билээ.Испанид ирээд тэр хэвлэлийн бага хурал дээр "Хятадад ч сайн хөлбөмбөгч байдаг гэдгийг Европт харуулах хүсэлтэй" гэж мэдэгдсэн байна. Хятад довтлогч 27 настай бөгөөд түүнийг Хятадын Марадона хэмээн нэрлэдэг ажээ. Түүний хувьд Хятадын хамгийн үнэтэй хөлбөмбөгч. Transfermarkt-д бичсэнээр тэр 3,5 сая еврогийн үнэтэй. Европын шилдэг 5 лигийн цорын ганц хятад тоглогч юм. Энэ улирал тэр 26 тоглолтод 27 гоол оруулахдаа 6 удаа хет-трик хийсэн байна. У Лэй Бразилийн Халк, Оскар нартай хамт тоглож байсан. Халк У хоёр нийлээд 40 гоол оруулж, 25 оновчтой дамжуулалт өгсөн байна. Өнгөрсөн жил "Шанхай" багаа түүхэндээ анх удаа аварга болоход нь тусласан. Энэ багийг 2005 онд байгуулагдсанаас нь хойш хүчин зүтгэж байгаа юм байна. Хятад Марадона 14 настайдаа насанд хүрэгчдийн тэмцээнд анх оролцсон нь Хятадын хөлбөмбөг дэх түүхэн амжилт. 16 настайдаа анхны гоолоо оруулсан бөгөөд нийт 344 тоглолтод тоглож, 169 гоол оруулжээ. У Лей Ла лиг дэх эхний тоглолтоо Вильярреал багийн эсрэг сэлгээнээс хийсэн бөгөөд баг нь энэ тулаанд 2-2 харьцаагаар эвийн гэрээ байгуулсан байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна