Дугаарын хязгаарлалт энэ сарын 10-ныг хүртэл үйлчлэхгүй

2019/02/05
Сар шинийн баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Тодруулбал, дугаарын хязгаарлалт өнөөдрөөс энэ сарын 10-ны өдрийг дуустал үйлчлэхгүй юм.

Сар шинийн баярын үеэр олон хоног амрах учраас  замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс Тээврийн цагдаагийн албаны  530 алба хаагч, Хууль сахиулахын их сургуулийн  250 сонсогч, 32 олон нийтийн цагдаа нийслэлд ажиллана.

Тус албанаас замын хөдөлгөөний нөхцөл байдал, цаг үеийн мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор Авторадио FM96,3, Мэдээллийн радио 88,8, MGL102,1, Шинэ долгион 107,5, МҮОНР Хурд агентлаг, Гэр бүлийн радио 104,5, Kiss радио 100,1 хамтран ажиллах бөгөөд давхар олон нийтийн цахим сүлжээгээр мэдээлэх аж


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна