"Ebarimt систем дэх иргэдийн бүртгэл серверт хадгалагддаг тул мэдээлэл устах боломжгүй"

2019/03/05
Иргэд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа татварын нэгдсэн систем ebarimt.mn-д бүртгүүлж НӨАТ-ын буцаан олголт болон сар бүрийн урамшууллын сугалаанд оролцдог.

2019 оны гуравдугаар сарын 4-ний орой уг системд иргэний бүртгүүлсэн байсан төлбөрийн баримтын дүн 0 болсон, зарим дүн нь буурсан зэрэг өөрчлөлт орсон юм.

Энэ талаар Татварын Ерөнхий газраас тайлбар өглөө.

"Ebarimt системд хөгжүүлэлт хийсэнтэй холбоотой 23:00 цагаас 23:50 хүртэл сүлжээг салгаад эргэн хэвийн горимд шилжүүлсэн. 

Иргэдийн бүртгэл серверт хадгалагдаж явдаг тул мэдээлэл устах боломжгүй. Цаашид хөгжүүлэлтийг шөнийн цагаар хийхэд анхаарах болно" гэлээ.

Эх сурвалж: IKON.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна