Өдгөө 31 настай дуучин, загвар өмсөгч, жүжигчин И Мин Хо дөрөвдүгээр сарын 25-нд хугацаат цэргийн албаа дуусгаж гэртээ ирнэ. 2006 онд авто машины осолд орж хөлөө гэмтээсэн тул 2017 оны тавдугаар сараас эхлэн цэрэгт бус харин Ганнам дүүрэгт нийгмийн ажил хийж ''алба хаасан'' И Мин Хо гэртээ ирж, удахгүй шинэ уран бүтээлүүдээр шүтэн бишрэгчдээ баярлуулах бололтой. Түүний харьяалагддаг MYM Entertainment-ийн мэдэгдсэнээр ''Тэр нийгмийн ажлаа ямар нэг онцгой үйл ажиллагаа, ёслол үйлдэхгүйгээр даруухан дуусгана'' гэсэн юм.
Б.Эрхбилгүүн
Сэтгэгдэл бичигдээгүй байна