Дөнгөж 17 насандаа өрөөсөн бөөрөө зарж iPhone 4 гар утас болон iPad худалдаж авсан хүү өдгөө 25 нас хүрчээ. Худалдаж авсан утас нь хоцрогдож, шинэ загваруудад байраа аль хэдийн тавьж өгсөн. Харин хүүгийн эрүүл мэнд огцом муудаж хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн дэглэм сахидаг нэгэн болсон байна.
2011 онд өрөөсөн бөөрөө 3 үл таних залууд 7 сая гаран төгрөгөөр худалдсан тэрбээр өдгөө энэ шийдвэртээ харамсахад нэгэнт оройтжээ. Үл таних залуус хүүгийн бөөрийг дамлан 10 дахин өндөр үнээр буюу 70 сая төгрөгөөр худалдсан байна. Сургуулийн найзууддаа шинэ утас барьж гайхуулах хүсэл нь түүнийг ийнхүү хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болгожээ. Хүүгийн ээж шинэ утас барьж ''гангарсан'' хүүгээ хармагц цагдаа дуудаж уг хэрэг илэрсэн бөгөөд өнөөх 3 залууг тус тус 5 жил хорих ялаар шийтгэсэн байна. Мэс засал гүйцэтгэж хүүгийн бөөрийг авсан эмч нарыг 3 жил хорих ялаар шийтгэжээ.
Б.Эрхбилгүүн
Сэтгэгдэл бичигдээгүй байна