Өдгөө 55 настай нэрт жүжигчин Жонни Депп 20 настай орос бүжигчин бүсгүйтэй гэрлэхээр зэхэж байгаа тухай Daily Mail мэдээллээ. Полина Глен бүсгүй Санкт Петербург хотод төрж өссөн бөгөөд хоёр жилийн өмнөөс Лос Анжелост ажиллаж амьдрах болжээ. "Карибын тэнгисийн дээрэмчин" киноны одтой тэрээр жилийн өмнө нэгэн үдэшлэг дээр танилцаж дотноссон гэнэ.Зарим эх сурвалж тэднийг хамт амьдарч, Жонни Депп харшийнхаа харуул хамгаалалтыг чангатгасан хэмээн бичиж байна. Парацичид Жоннигийн үл таних бүсгүйтэй үнсэлцэж буй энэхүү зургийг сэмхэн дарж амжсан байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна