Индонезийн сонгуулийн үеэр 272 хүн хэтрүүлэн ажилласны улмаас нас баржээ

2019/04/29
Сонгуулийн үеэр Монголчууд нас хүйс, ажил мэргэжил харгалзахгүй сонгуулийн компанит ажилд оролцож, орлогоосоо гадуур орлого олохийг хүсдэг нь нууц биш. Санал хураагч, сурталчилгаа тараагч гэх мэт олон ажлууд сонгуулийн штабт бий. Гэсэн ч орлогоосоо гадуур орлого олох гэсэн хүслээсээ болж Индонезид 272 хүн амь насаараа дэнчин тавьж ажиллаж, эцэст нь харамсалтайгаар хорвоог орхисон байна.

Image result for Indonesia election: More than 270 election staff die counting votes

Авилгал, хээл хахуульд үндсээрээ идэгдсэн Индонез улсыг ''аврах'' сонгууль дөрөвдүгээр сарын 17-ны өдөр сүр дуулиантай болж өнгөрсөн. 18,000 арлын ард иргэдийг удирдах 20,000 гишүүдийн суудлын төлөө 245,000 нэр дэвшигчид өрсөлдсөн. Иргэдийн саналыг 800,000 санал хураах цэгт хүлээн авчээ. Ерөнхийлөгч, Улсын их хурлын гишүүдийг сонгох сонгуулийг нэг өдөрт зэрэг зохион байгуулж ''зардал хэмнэх'' гэсэн боловч сонгуулийн штабт ажиллаж байсан 272 ажилчид бүгчим орчинд өдөр шөнөгүй хэтрүүлэн ажилласны улмаас нас барж, 1878 ажилчдын биеийн байдал таагүй байгаа гэнэ. Тэдний үхэл, өвчний шалтгаан тун энгийн бөгөөд маш харамсалтай. Ачаалал ихтэй ажлыг агааргүй бүгчим орчинд өдөр шөнөгүй хийхээр хүний бие махбод дийлдэггүй ажээ. Энэ олон харамсалтай үхлийн гол буруутан болох Индонезийн засгийн газраас амиа алдагсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж айл тус бүрд 1930-2500 доллар буюу нэг жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нөхөн төлбөр болгон олгох гэнэ. 

Image result for Indonesia election: More than 270 election staff die counting votes

Олон Индонез иргэдийн хөлс, цусан дээр тогтсон эмгэнэлт сонгуулийн хариу тавдугаар сарын 22-нд гарах гэнэ.
Б.Эрхбилгүүн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна