Дуучин Ариана Грандтай сүй тавьснаар нь сайн мэдэх жүжигчин Пийт Девидсон өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн загвар өмсөгч, жүжигчин Кейт Бекинсейлтэй болзох болсон. 20 насны зөрүүтэй Холливудын хамгийн дуулиан шуугиан тарих дуртай хосуудын нэг болох тэдний ээдрээтэй харьцаа 3 сарын турш үргэлжилсний эцэст дуусгавар болжээ.
Хосуудын харилцаа эцэс болоход тэдний насны зөрүү огт нөлөөлөөгүй бөгөөд харин Пийтийн долоон булчирхайгаа дэлгэдэг зан гай болсон гэнэ. Жүжигчин Кейт Бекинсейл Холливудын тогоонд 20 гаран жил чанагдаж, алдар нэртэй хүний амьдралаар амьдарч сурсан ч Пийтийн алхам тутмаа интернетээр нэг цацаж, юм бүхнээ олны өмнө дэлгэдэг занг тэвчиж чадаагүйн улмаас харилцаагаа дуусгавар болгожээ.
Пийт Девидсон экс сүйт бүсгүй Ариана Грандын тэвчээрийг мөн адил шалтгаанаар бардаг байсан гэх яриа алдартны ойрын эх сурвалжуудын дунд байдаг.
Б.Эрхбилгүүн
Сэтгэгдэл бичигдээгүй байна