Меган Марклд хааны удмын дүрэм журам ''огт хамаагүй''

2019/04/29
Тавдугаар сард ханхүү Харритай хуримлаж албан ёсоор дээдэс болсон Меган Маркл хааны ордны тансаг амьдралаар амьдраад аль хэдийн нэг жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд багагүй хов живэнд ''хутгалдаад'' амжсан Меган Маркл анхны хүүхдээ хүлээж буй. Өөрийн дүрмээр амьдрах гэж зүтгэдэг Меган Маркл Элизабет хатан хааны эгдүүцлийг нэлээдгүй төрүүлээд авсан. Төрөх үедээ хааны удмын эмч нарыг бус харин зөвхөн эмэгтэй эх баригч, эмч нарыг байлгана хэмээн зөрүүдлээд авсан Меган Марклын хүүхдийн төрөх хугацаа өнөөдөр болж буй юм. ''Өнөө маргаашгүй'' болсон Меган төрснөөсөө дөрөвхөн цагийн дараа олны нүдэн дээр ил гарж, хааны удмын ёслолыг албан хүчээр гүйцэтгэсэн Кейт Мидлтоны жишгийг дагахгүй гэдгээ зарлалаа.  Эмэгтэй хүн бүр уг ёслолын дараа Кейт Мидлтоныг өрөвдөж, дөнгөж төрсөн эмэгтэйг албадан олон нийтийн өмнө гаргаж, инээмсэглэж, сайхан харагдахыг шаардах нь ''хүн бус'' хэмээн байсан юм. Нярай биетэй байхдаа үс, зүсээ янзлуулж, өсгийтэй гутал, даашинз өмсөж, олон камерын өмнө арай ядан инээмсэглэн зогсож, ард иргэддээ шинэ хунтайж/ гүнжээ танилцуулдаг энэ ёслолыг Меган хэрэгцээгүй хэмээн үзсэн бололтой. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай тэмцэгч нэгэн тэрбээр уламжлалт тогтсон жишгийг дагаж, өөрийн эрхээ хязгаарлуулахгүй гэсэн бололтой. 


 
Б.Эрхбилгүүн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна