Al-Furqan Media хэмээх мэдээллийн агентлаг “Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль Багдадигийн видео бичлэгийг олон нийтэд цацжээ. Тэрбээр нутаг дэвсгэрээ алдсан өшөө хонзонгоо авах болно гэдгээ дүрс бичлэгийн үеэр тангарагласан байна. Түүнийг 2014 оны арваннэгдүгээр сард эхлээд шархадсан, дараа нас барсан гэсэн мэдээлэл цацагдсанаас хойш таван жилийн турш сураг чимээгүй байсан юм. Энэ хооронд амьд байгаа, үхсэн гэсэн мэдээлэл нэг бус удаа гарсан ч баталгаа гарч ирдэггүй байв.
Бичлэг дээр Аль Багдади сахлаа шар өнгөөр будаж, өмнөхөөсөө таргалсан байдалтай гарчээ. Тэрээр нүүрэндээ багтай хүмүүсийг тойруулан суулгаад Дэйр аз Зор хот дахь байлдааны ажиллагааны талаар шүүн ярилцаж байх аж. Энэ хотыг АНУ-ын цэрэг өнгөрсөн сард чөлөөлсөн юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна