“Rio Tinto”-гийн Зэсийн группийн гүйцэтгэх захирлаар Б.Болд томилогдлоо

2021/01/28

“Rio Tinto” групп удирдлагын шинэ багаа лхагва гарагт танилцууллаа.

Энэхүү өөрчлөлтөөр Зэсийн группийн гүйцэтгэх захирлаар Баатарын Болдыг томилжээ. Уг албан тушаалаас өмнө Эрчим хүч, эрдсийн группийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан билээ.

Тэрээр анх 2013 онд "Рио Тинто" компанид ажиллаж эхэлсэн бөгөөд,

  • 2013 оны 6 дугаар сард Зэсийн группын Олон улсын үйл ажиллагаа хариуцсан Ерөнхийлөгчөөр,
  • 2014 оны 5 дугаар сард Төмрийн хүдрийн группийн далайн тээвэр хариуцдаг “Рио Тинто Марине” компанийн захирлаар,
  • 2015 оны 8 дугаар сард Төмрийн хүдрийн группийн Маркетинг, борлуулалт хариуцсан захирлаар  
  • 2016 оноос "Рио Тинто"-ийн Эрчим хүч, эрдсийн группийн захирлаар ажиллаж байсан билээ.

Ийнхүү "Рио Тинто" групп шинэ удирдлагын багтаа, 

  • Төмрийн хүдрийн группийн гүйцэтгэх захирлаар Саймон Тротт, 
  • Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар Арнод Сойрат, 
  • Австрали дахь асуудал хариуцсан гүйцэтгэх захирлаар Келли Паркер,
  • Хөнгөн цагааны группийн гүйцэтгэх захирлаар Иван Велла, 
  • Зэсийн группийн гүйцэтгэх захирлаар Баатарын Болд нарыг тус тус томилжээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.