SpaceX компанийн Starship төслийн туршилтын хөлөг SN9 (serial number 9) нь өнөөдөр амжилттайгаар хөөрч, агаарт 10.000 метрийн өндөрт хүрсэн боловч газардахдаа асуудалтай тулгаран дэлбэрсэн байна.
Оддын хөлөг STARSHIP SN9-ийн хийх туршилт нь гурван ширхэг Раптор хөдөлгүүрийн тусламжтайгаар 10.000 метрийн өндөрт хөөрч гарах үед хөдөлгүүрүүд үе шаттайгаар унтарна. Их биеийн аеродинамик бүтцийн тусламжтайгаар 10.000 метрийн өндрөөс чөлөөт уналтаар хэвтээ чичлэлд унах ёстой байжээ.
Тодруулбал буух талбайд хүрэхээс өмнө SN9-ийн хөдөлгүүрүүд асаж, маневр хийн босоо байрлалд шилжиж буух нь туршилтын гол хэсэг юм. Дээрх үйлдлүүдийг компьютерээр хянаж гүйцэтгэх байсан ч маневр хийхэд асуудал гарснаар дэлбэрсэн юм.
SN цувралын хөлгүүд туршилтаа амжилттай гүйцэтгэвэл буух зурвасгүй талбайд буух, хөөрөх, цаашлаад гариг хооронд урт хугацааны аяллыг гүйцэтгэж хүн, ачааг саадгүй тээвэрлэх боломжтой болно. Төслийн эцсийн бүтээгдэхүүнээр хамгийн эхэнд Ангараг руу явах төлөвлөгөөтэй байгаа юм.
Өмнөх SN8 хөлгийн туршилтаар газардахдаа дэлбэрсэн үйл явдал нь SpaceX-г олон нийтийн аюулгүй байдлыг хангах заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр 1 сарын 2-оос хойш 2-р сарын 1-нийг хүртэл бүх туршилтын товуудыг цуцлаад байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна