2021 оны 2 дугаар сарын 2 -ны өдөр "Amazon" компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос гүйцэтгэх захирлын албан тушаалаа орхин Ерөнхий захирал боллоо. Харин түүний албан тушаалыг Энди Жэсси хариуцан ажиллахаар болжээ.
Жефф Безос "Шинэ бүтээгдэхүүн болон шинэ санаа-д илүү анхаарах болно. Аmazon -ийн Гүйцэтгэх захирал байна гэдэг маш их үүрэг хариуцлага бөгөөд олон зүйлийг анхаарах хэрэгтэй болдог. Иймэрхүү хариуцлага хүлээх үед, өөр зүйлд анхаарлаа хандуулахад маш хүнд. Ерөнхий Захирал болсноор Amazon -ийн санаачилсан ажлуудад холбоотой хэвээр байж чадах юм.
Мөн Day 1 Fund, The Bezos Earth Fund, Blue Origin, The Washington Post болон бусад зүйлсэд илүү их анхаарах эрч хүч, цаг хугацаа гарна. Надад өмнө хэзээ ч ийм их эрч хүч байсангүй. Би тэтгэвэрт гарч байгаа юм биш. Харин эдгээр байгууллагуудын үзүүлж чадах нөлөөнд илүү их догдолж байна" хэмээжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.206.195.230
Хувь тавилан гэж л энэ байх даа... Хэзээ хийсэн үйлийн үр юм бол доо хө?! Good luck
Хариулах