Ковид-19: БНСУ-д гэрийн тэжээвэр муур, нохойг шинжилгээнд хамруулж эхэлжээ

С.Гандэлгэр
2021/02/09

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод тэжээвэр муур, нохойд Ковид-19-н шинж тэмдэг илэрвэл шинжилгээнд хамруулна гэж хотын захиргаанаас мэдээллээ. 

Энэ нь амьтнаас Ковид-19-н анхны тохиолдол бүртгэгдсэнээс хэдэн долоо хоногийн дараа гарч буй шийдвэр юм. Хамгийн анх өнгөрсөн сарын эхээр Жинжү хотын шашны байгууламжаас олдсон муурын зулзагаас Ковид-19 илэрсэн тухай Ёнха агентлаг мэдээлэлж байв.

Мэргэжилтнүүд урьд нь нохой, муур вирусийг хүнд дамжуулах магадлал бага гэж хэлж байсан боловч сүүлийн үеийн судалгаагаар муур вирус тээж, бусад муурт дамжуулах боломжтой болох нь тогтоогджээ. Дэлхий даяар хэд хэдэн амьтан вирусийн халдвар авсан жишээ байгаа ч энэ нь ховор тохиолддог байна.

Жишээ нь: Өнгөрсөн сард Сан Диего дахь амьтны хүрээлэнгийн хоёр горилл Ковид-19-оор өвчилсөн нь сармагчинд халдварласан анхны тохиолдол юм.

Түүнчлэн Нью-Йоркийн Бронкс амьтны хүрээлэнгийн арслан, бар, Испанийн Барселона амьтны хүрээлэнгийн арслан зэрэг бусад зэрлэг ан амьтдаас олдсон байна.

Хэрвээ амьтан вирус тээгч хүнтэй хавьтсан болон халуурах, амьсгал нь хүндрэх гэх мэт шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шинжилгээнд хамруулах аж.

Өмнөд Солонгост Ковид-19-тэй өвчтөнүүд эмнэлэгт эмчлүүлэх шаардлагагүй бол гэрт нь тусгаарладаг байна. Тэгвэл үүний адил гэрийн тэжээвэр амьтан шинжилгээний хариу эерэг гарах юм бол гэрт нь тусгаарлах юм. Мөн Сөүлийн захиргаанаас иргэдийг тэжээвэр амьтадтайгаа гадуур алхахдаа хоёр метрийн зайтай явахыг санууллаа.

Эх сурвалж: bbc



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна