Британи-Шведийн AstraZeneca компани, Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн вакцинд ДЭМБ яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олголоо.
Ингэснээр уг вакциныг дэлхийн олон орон хүн амынхаа дархлаажуулалтад ашиглах боломжтой болж байна. Өмнөд Солонгосын SKBio, Энэтхэгийн Serum Institute of India компаниудад үйлдвэрлэсэн AstraZeneca вакцины хувилбарт зөвшөөрөл олгосноо ДЭМБ мэдэгдэлдээ дурджээ.
Уг вакциныг 8-12 долоо хоногийн зайтай хоёр тунгаар бүх насанд хүрэгчдэд хийх зөвлөмжийг ДЭМБ-ын мэргэжилтнүүд гаргасан байна. Мөн Өмнөд Африкаас гаралтай коронавирусийн мутацлагдсан хувилбар тархсан улс орнуудад ашиглах боломжтой юм.
Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн вакцинд ДЭМБ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олгож байв.
Эх сурвалж: Reuters
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна