Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий даяар бүртгэгдсэн коронавирусийн халдварын шинэ тохиолдол 300,500 хүрсэн нь сүүлийн дөрвөн сарын хугацааны хамгийн бага тоо ба бүх бүс нутагт коронавирусийн шинэ тохиолдлын тоо буурч, зургаан бүс тутмын тав нь 10-аас дээш хувиар буурсан хэмээн ДЭМБ-ээс өчигдөр мэдээллээ.
Тодруулбал,
Дэлхийд нийт батлагдсан халдварын тоогоор тэргүүлж буй АНУ-д сүүлийн өдрүүдэд 100,000 хүрэхгүй тооны тохиолдол илрэх болсон ба нэгдүгээр сарын 2-ны өдөр 300,000 орчим шинэ тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байлаа.
Энэтхэг улсад сүүлийн өдрүүдэд 10,000 орчим тохиолдол илэрч, есдүгээр сард 100,000 тохиолдол нэг өдөрт бүртгэгдэж байсантай харьцуулбал энэ нь 90 орчим хувиар буурсан үзүүлэлт болжээ.
Мөн өнгөрсөн долоо хоногт КОВИД-оос шалтгаалсан нас баралтын 88 мянган тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 10 хувиар буурсан үзүүлэлт юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна