Одоогийн байдлаар дэлхий дахинд Ковид-19-ийн эсрэг 232 вакцин хөгжүүлэх судалгаа хийж байгаагаас 60 гаруй нь эмнэл зүйн туршилтын шатанд байна. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ДЭМБ-аас Pfizer/BioNTech вакциныг (Comirnaty COVID-19 mRNA) яаралтай горимоор хэрэглээнд гаргах зөвшөөрөл олгосон. Уг вакцин нь -70°C хэмд хадгалж тээвэрлэх, 2-8°C хэмд 5 хоног хүртэл хадгалах горимтой, 6 хүн/тунгаар савлагдсан, 0.3 мл-ээр таригдах дэлхий дахинд анх удаа шинэ технологиор хөгжүүлэн гаргаж авсан.
Энэ оны 2-р сарын 15-нд ДЭМБ-аас АстраЗенека / Оксфордын их сургуулийн хамтарсан вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгожээ. Яаралтай горимоор хэрэглэх жагсаалтад орсон вакцины чанар, аюулгүй байдал, үр дүнг ДЭМБ үнэлдэг бөгөөд улс орнууд үндэснийхээ түвшинд зөвшөөрөл олгох, бүртгэх, баталгаажуулалт хийх боломжтой. Уг вакцин нь гүн хөлдөөгчид хийх шаардлагагүй 2-8°C хэмд хадгалдаг.
Эх сурвалж: ЭМЯ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна