БНХАУ энэ оны хагас гэхэд хүн амынхаа 40 хувийг вакцинжуулахыг зорьж байна

С.Гандэлгэр
2021/03/02

БНХАУ энэ оны зургаадугаар сарын эцэс гэхэд 100 хүн тутамд 40 тун буюу нийт 560 сая хүнд “COVID-19”-ийн вакцин тарихаар төлөвлөж байна гэж тус улсын халдварт өвчин судлалын нэрт мэргэжилтэн Жун Наньшань мэдэгдлээ.

БНХАУ-д хоёрдугаар сарын эцсийн байдлаар “COVID-19”-ийн 52 сая орчим тун вакциныг тарьсан байна.

Тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга Гао Фу: "Бидний амьдрал өмнөхтэйгээ ижил түвшинд дахин хэзээ ч хүрэхгүй боловч ирэх оны зун гэхэд тун ойртож магадгүй" гэв.

“Судлаачид коронавирусний хувилбаруудын эсрэг үр дүнтэй вакцинуудыг гарган авахаар ажиллаж байгаа тул хэвийн байдалдаа эргэн орох гол арга зам нь вакцин хийлгэх юм” гэж Ж.Наньшань хэлсэн байна. 

Эх сурвалж: globaltimes



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна