''Гадуурхагдсан'' Меган Маркл, хунтайж Харри нар хааны гэр бүлийн булайг дэлгэв

2021/03/09

Хvмvvс яс vндэс, арьс өнгө, шашин нам фракцаар хуваагддаггvй. Тэнэг болон ухаантай л гэж хуваагддаг. Тэнэгүүд нь харин яс vндэс, арьс өнгө, шашин нам фракцаар хуваагддаг гэдэг. Арьс өнгөөр ялгаварлах үзэл бол соёлт нийгэмд амьдарч буй хүмүүсийн ''мөнхийн дайсан'' гэхэд буруудахгүй. Ийм энгийн ойлголтыг язгууртнууд, хатан хааны удмынхан тэр бүрчлэн ойлгодоггүй бололтой.

Суссиксын хунтайж Харри эхнэр Меган Марклын хамт төрсөн нутгаасаа ''дайжих'' шахам гарч АНУ-д ирж амьдрах болсон шалтгаан ердөө энэ. Британийн язгууртнууд он удаан жил бугшсан арьс өнгөөр ялгаварлах үзлээ тэвчиж чадаагүй бололтой. 

Опрагийн шоунд оролцож байх үедээ Меган болон Харри нар хаалттай хаалганы цаадах хаан ширээний нууцыг илчлэв. Хоёр цаг гаруй үргэлжилсэн ярилцлагын үеэр хааны гэр бүлийн гишүүн байх үед ирж байсан дарамт, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах байдал, сэтгэцийн эрүүл мэнд, хэвлэл мэдээлэлтэй харилцах харилцаа зэрэг олон сэдвийг хөнджээ.

Меган Маркл өөрөө Африк-Америк гаралтай. Тэрбээр анхны хүүгээ тээж байх үедээ маш их сэтгэл гутралд орж, ''үхчихмээр санагдах'' үе байсан хэмээв.  Түүний эргэн тойронд дээдсийн гэр бүлийн гишүүд ирээдүйд төрөх хүү нь хэр бараан арьстай байх тухай сэм яриа өрнүүлж байсан нь эх нутгаа орхиж АНУ-г зориход хамгийн их нөлөөлсөн гэнэ. 

Энэ явдал дэлхий даяар шуугиан тариад буй юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна