Япон улсад коронавирусийн вакцинаас харшилсан 37 тохиолдол бүртгэгдлээ

С.Гандэлгэр
2021/03/12

АНУ-ын “Pfizer” компанийн коронавирусын эсрэг вакцинаар тариулсны дараа харшил илэрсэн тохиолдол Япон улсад 37 болж нэмэгджээ.

Вакцинаас харшилсан хүмүүст загатнах, дотор муухайрах, ханиалгах шинж тэмдгүүд илэрчээ.

Одоогийн байдлаар Японд 148 мянган хүн коронавирусын вакцинжуулалтад хамрагджээ. Вакцинаас харшилсан тохиолдлууд улс оронд нь Европ болон АНУ-аас илүү байгааг Японы вакцинжуулалт хариуцсан сайд Таро Коно цохон тэмдэглэжээ. Үүнтэй холбогдуулан Японы Эрүүл мэндийн яам нөхцөл байдал нарийн судлахыг зорьж байгаа аж. 

Япон улс өнгөрсөн онд Их Британи, Шведийн “AstraZeneca”, Америкийн “Moderna”, Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудтай коронавирусын вакцин нийлүүлэх гэрээ байгуулж, нийт 310 сая тун вакцин худалдан авахаар тооцоолсон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна