AstraZeneca вакцины хэрэглээг түдгэлзүүлэх асуудлаар Европ хоёр хуваагдлаа

2021/03/17

Европын 13 улс дархлаажуулалтын явцад зарим хүнд цусны бүлэгнэл ажиглагдсан шалтгаанаар AstraZeneca вакцины хэрэглээг түдгэлзүүлээд буй. Франц, Герман, Испани, Итали улсууд  Европын эмийн агентлагийн дүгнэлтийг хүлээхээ мэдэгдсэн бол Польш, Бельги улсууд тус вакцинаар дархлаажуулалтаа үргэлжүүлж байна.

Европын Эмийн Агентлаг (EMA) үр дүнгээ Пүрэв гарагт танилцуулна. Гэхдээ мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ тус байгууллага AstraZeneca вакцинд бага хэмжээний эрсдэл буй ч вирусээс хамгаалах өндөр чадвартай тул дархлаажуулалтын хөтөлбөртөө үргэлжлүүлэн ашиглахыг Европын Холбооны гишүүн орнуудад зөвлөсөн юм.

Үүний зэрэгцээ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) шинжээчид цусны бүлэгнэл нь вакцинтай холбоотой болохыг нотлох баримт байхгүй гэж мэдэгдсэн билээ.

Эхний ээлжинд Дани, дараа нь Норвеги, Исланд улсууд AstraZeneca вакцины хэрэглээг зогсоосон бол даваа гарагаас Герман, Франц, Итали, Кипр, Испани, Латви, Швед улсууд түр түдгэлзүүлжээ.

Харин Их Британид 11 сая хүн AstraZeneca вакцины эхний тунгаа тариулахад нас баралт, цусны бүлэгнэлтийн шинж тэмдэг илрээгүй гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна