Аляска мужийн нийслэл Анкориж хотод болсон АНУ, БНХАУ-ын дээд хэмжээний уулзалт хоёр улсын харилцааг ойртуулах биш, улам холдуулах үр дагавар авчирч магадгүй болжээ. Ерөнхийлөгч Жо Байдены үеийн анхны уулзалт хэмээгдэж байсан уг уулзалтад АНУ-аас төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, БНХАУ-ын талаас Гадаад харилцааны сайд Ван И нарын томчууд оролцсон ч эхнээсээ л хөндсөн тохиолдолд хэзээ ч олигтой юм болохгүй нь тодорхой сэдвүүдийг хөндөцгөөсөн аж. Жишээ нь, Энтони Блинкен БНХАУ-ын Шинжаан Уйгурт явуулж байгаа бодлогыг шүүмжилсэн бол Ван И АНУ-ыг зэвсэгт хүчнээ ашиглан бусад улсын хэрэгт оролцдог хэмээн буруутгажээ.
Энтони Блинкен “Шинжаан Уйгур, Хонконг, Тайваньд явуулж байгаа БНХАУ-ын бодлого, манай улс руу хийж байгаа кибер довтолгоо, манай холбоотнуудад үзүүлж байгаа санхүүгийн тулган шаардалт зэрэг нь бидний санааг ихээр зовоож байна. Та нарын энэ үйлдэл бүгд нийтийн дэг журам, дэлхийн хүчний тэнцвэрт байдалд заналхийлж байна” гэсэн бол Ван И “АНУ ердийн дүрмээрээ явагдаж байсан худлдааны асуудалд Үндэсний аюулгүй байдалтай хольж, улмаар өөр бусад улс орнуудыг БНХАУ-тай эвдрэлцүүлэхийг оролдож байна” гэжээ. Мөн хүний эрх АНУ-д харин ч байж болох хамгийн доод түвшинд байгаа бөгөөд хар арьстнуудыг хядаж байна хэмээн буруутгасан байна.
АНУ-ын төлөөлөгчдөөс Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, БНХАУ-ын гадаад харилцааны ахмад зүтгэлтэн Ян Жечи нар нь байдлыг зөөлрүүлэх гэж оролджээ. Хэвлэлийнхний бичсэнээр Жейк Салливан “Вашингтон Хятадтай зөрчилдөх гээгүй. Бид ард түмэн, холбоотнуудынхаа төлөө, зарчимдаа үнэнч байгаа нь л энэ" гэсэн нь энэ оройн хамгийн дипломат үг байсан гэнэ.
Энэ нь АНУ-БНХАУ-ын дээд хэмжээний уулзалтуудын нэг нь бөгөөд баасан гариг хүртэл дахиад нэг бус уулзалт төлөвлөгдөөд байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.109
xятад зөв шүү ану улс болгоний дотоод хэрэгт оролцоод үхэл нь ирсэн байлгүдээ
Хариулах66.181.188.226
Хамгийн муу ерөнхийлөгч гэж Трамп хэлээд байсан нэг талдаа ортой юм байна. Олон улсын харилцаанд дипломат бодлого гэж улс бүрийн мөрдөж явдаг чухал дүрэм байдаг. Жо гэж нөхөр Оросын ерөнхийлөгч Путиныг алуурчин гэж давшилж Хятадын бодлогыг шүүмжилж дургүй зэвүүг нь зэрэг хүргээд авсан бололтой. Муу нэртэй ч Трамп хэрхэн яаж хандахаа мэддэг бол Ардчилсан намын Жо юу хийгээд л байна даа. Путин, Си Жин Пиг дэлхийд данстай улс төрийн лидер гэдгийг нь мэдэх юм байна. Энэ Жо-г бол үнэндээ мэдэхгүй юм байна. Цаг хугацаа харуулах биз ээ. АНУ дэлхийн цагдаагийн ажлаа болимоор юм. Трамп энэ ажлыг хийхгүй гэж ярьж байсныг санаж байна.
Хариулах202.126.90.75
Аль аль тал нь "сэндвич"-ийн аргыг хэрэглэхгүй "шууд дайрсан" гэж үзэж байна. Ер нь нэгнийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх. Шаардлагатай бол хамгийн сүүлд нь "санал" маягаар тавих ёстой байсан болов уу.
Хариулах192.82.77.193
АНУ дэлхийн цагдаа болох сонирхолдоо бүр гүн орж бнаа.Мөхөл нь ойртжээ.
Хариулах111.199.63.88
hujaa hahaha teneg hujaa
Хариулах203.91.115.48
ene udaa hyataduudyn zuv, amerikuud suuliin uyed het davraad bgaa...