АстраЗенека вакциныг “аюулгүй, үр дүнтэй” хэмээн үнэлжээ

2021/03/20

АстраЗенека вакциныг “аюулгүй, үр дүнтэй” хэмээн Европын анагаахын салбарын үндсэн агентлаг баталлаа. 

Ингэснээр Европын Холбооны гол гишүүд болох Герман, Франц, Итали, Испани зэрэг улсууд АстраЗенека вакцинд иргэдээ хамруулах үйл ажиллагааг үргэлжлүүлж эхэллээ.

Түүнчлэн өмнө яригдаж байсанчлан “цусны бүлэгнэл”-ийн өндөр эрсдэл нь АстраЗенека вакцинтай холбоотой гэх ямар ч шууд баримт нотолгоо байхгүй, хоорондоо холбоогүй болохыг Европын анагаах, эмчилгээний салбарын томоохон байгууллагууд мэдэгдэв.

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага (WHO) нь орон нутгийн цагаар пүрэв гарагт мэдэгдэл гаргаж, дэлхийн улс орнуудыг вакцинжуулалтаа үргэлжлүүлэхийг уриалсан бөгөөд вакцинтай холбоотой гарч буй сөрөг урвалын хүндрэл, таагүй хэргийн кейсүүд маш цөөхөн, онцгой хэд байгааг л онцолсон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна