Индонезийн мусульмануудад вакцин тариулахыг хоригложээ

2021/03/22

Индонезийн улемуудын зөвлөл исламын шашинтай хүмүүст AstraZeneca компанийн вакцинаар тариулахыг хоригложээ. Тус орны исламын шашны дээд байгууллагын төлөөлөгч Асорирун Шолэх энэ тухай мэдээлэв.

Энэ эмийг үйлдвэрлэхэд гахайн махнаас гарган авсан трипсин бодисийг хэрэглэдэг. Гэхдээ Шолэхийн хэлснээр,  иргэдэд одоогоор вакцины сонголт байхгүй учраас AstraZeneca мусульманчуудад зөвшөөрөгдсөн байгаа. Зах зээлд өөр вакцин гараад ирэнгүүт АстраЗеника вакциныг мусульманчуудад хориглоно гэж тэр  хэлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна