АНУ-ын “Pfizer” компани коронавирусийн эмийнхээ эмнэлзүйн туршилтыг эхлүүлснээ мэдэгдлээ. Энэхүү эмийг өвчний анхны шинж тэмдэг илэрвэл уух ёстой байна.
“COVID-19” цар тахалтай тэмцэхэд зөвхөн вакцинаар урьдчилан сэргийлэхээс гадна, вирусийн халдвар авсан хүмүүсийг эмчлэх шаардлагатай байгааг “Pfizer” компанийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Микаэль Долстен онцлон тэмдэглэжээ.
“Коронавирусийн хувиралд орох чадвар болон “COVID-19” дэлхийн хэмжээнд урт хугацаагаар нөлөөлж болзошгүйг харгалзан үзвэл эмчилгээний хэрэгсэл гарган авах нь яг одоо төдийгүй цар тахлын дараа ч маш чухал юм” гэж Долстен хэллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна