Нигерид коронавирусийн эсрэг хоёр вакцин бүтээжээ

2021/03/24

Коронавирусийн эсрэг хоёр вакцин бүтээснээ Нигерийн Засгийн газрын нарийн бичгийн  дарга Босса Мустафу мэдэгдлээ. Эдгээр вакцинуудыг клиникийн эмнэл зүйн туршилтын дараа зөвшөөрөл авахаар бүртгүүлээд байна. Үүнээс өөрөөр Нигерт бүтээсэн вакцины тухай мэдээлэл нийтлэгдсэнгүй. Мөн вакциныг бусад улсуудтай хамтран бүтээсэн эсэх нь ч тодорхой бус байна.

COVAX хөтөлбөрийн хүрээнд Нигерид 3,92 сая AstraZeneca вакцин нийлүүлж гуравдугаар сарын 5-наас дархлаажуулалтыг эхлүүлжээ. Сүүлийн мэдээгээр Нигерид 161 409 тохиолдол бүртгэгдэж, 2 027  хүн халдвараар нас баржээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна