Умард Солонгос Япон тэнгис рүү хоёр баллистик пуужин харвалаа

2021/03/25

Умард Солонгос өнөө өглөө зүүн буюу Японы тэнгис рүү хоёр баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын талаас мэдээллээ. Одоогоор пуужингийн хүчин чадал хийгээд зориулалтын талаар тодорхой мэдээлэл олдоогүй байгаа юм. Түүнчлэн Япон улс дээрх пуужингууд усан хилээс нь гадна унасан, пуужин унасны улмаас ямар нэг хохирол гараагүй гэлээ.

Өнгөрсөн амралтын өдрөөр Умардын цэргийн дэглэм баруун эргээсээ богино тусгалт далавчит пуужин харваж туршсан. Харин энэ удаагийнх балластик пуужин байх магадлалтай хэмээн цэргийн шинжээчид үзэж буй. Энэ тохиолдолд НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн тавьсан хоригийг зөрчсөн үйлдэл болно. 

Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга хэлэхдээ, эдгээр туршилтууд нь бүс нутгийн аюулгүй байдал, энх тайван байдалд заналхийлж байна гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены шинэ засаг захиргаа Умард Солонгосын талаар баримтлах бодлогоо тодорхойлж буй цаг үед энэхүү туршилтууд тохиож байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна