Чехийн хамгийн баян эр нисдэг онгоцны ослоор нас баржээ

2021/03/29

Өнгөрсөн Бямба гарагт Чехийн тэрбумтан Петр Келлнер нисдэг тэрэгний ослоос болж харамсалтайгаар амь насаа алдсан байна. 

Оффисын тавилга, тоног төхөөрөмж худалдаалж, олсон мөнгөөрөө Чехийн хамгийн том даатгалын компанийн хувьцааг худалдан авч тэрбумтан болж чадсан Петр Келлнер улсынхаа хамгийн баян эр гэгддэг. 2020 оны сэтгүүлийн Forbes тодруулсан дэлхийн хамгийн баян 70 хүний нэг болсон Петр Келлнерийн өв хөрөнгө 17,5 тэрбум ам.доллар. 

Тэрбээр бямба гарагт цанаар гулгахаар 4 нөхдийн хамт нисдэг тэргээр зорчиж явжээ. Нисдэг тэргээр зорчиж байсан 5 зорчигч, нисэгчийн хамтаар газар дээрээ нас барсан байдалтайгаар олдсон харамсалтай мэдээ байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна