Австрали улс ОХУ-д хориг тавилаа

2021/03/30

Австралийн Гадаад харилцааны яам ОХУ-ын дөрвөн хуулийн этгээд, нэг албан тушаалтанд хориг тавьснаа зарлалаа. Эдгээр компани нь Крымын хагас аралд орших гүүрний төмөр замын угсралтын ажилд оролцож байгаа учир ийнхүү хориг тавьсан байна. Барууны орнууд ОХУ-ыг 2014 онд Крымыг хууль бусаар нэгтгэсэн гэж үздэг бөгөөд тэнд өрнөж байгаа үйл явдалд мэдрэмтгий хандсан хэвээр байдгийн нэг жишээ нь энэ болов.  

Австралийн Гадаад харилцааны сайд Мариз Пэйн “Австрали улс ОХУ-ын нэр бүхий дөрвөн компани, нэг хувь хүнд санхүүгийн хориг тавьж байна” гэж мэдэгдэлдээ дурджээ. Австрали ийнхүү Канадын араас залган ОХУ-д хориг тавилаа. Канад улс үүний өмнөхөн Крымд олон улсын хүмүүнлэгийн дүрэм журам, хэм хэмжээ илт зөрчигдөж байгаад гүнээ харамсаж байгаагаа илэрхийлэн хориг тавьсан юм.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.21.202
    5 цагийн өмнө

    Krim buh niitiin sanal asuulgaaraa 100% oros ulsad hamaarah shiidver gargasan bdag,ard irgediinhen oorsdiin shiidver bdag

    Хариулах