Дэлхийн 133 улс бүтэн болон хэсэгчилсэн хөл хориотой байна

2021/04/01

Дэлхий дахинд коронавирусын халдварын нөхцөл байдал хүнд хэвээрээ байна. Үүнтэй холбоотойгоор 133 улс олон нийтийн үйлчилгээ, арга хэмжээ, цуглаан, сургуулийн үйл ажиллагаанд  хязгаарлалт, хөл хорио тогтоогоод байна. Үүнд Япон, БНХАУ, БНСУ, Сингапур зэрэг Азийн 25 улс, Швейцарь, Итали, ХБНГУ, ОХУ, Дани, Их Британи зэрэг Европын 41 улс багтаж байна. Түүнчлэн АНУ тэргүүтэй Америк тивийн 24 улсад хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байгаа бол Ойрхи Дорнодын 9 улс, Африк тивийн 34 улс хөл хорио тогтоожээ. Үүнээс гадна дэлхийн 80 улс дотоодын хөдөлгөөнөө манай улсын нэгэн адил хязгаарлажээ. Улс орнууд мөн гадаад хилээ ч хэсэгчлэн болон бүрэн хаасан хэвээр байна. Нийтдээ 116 улс энэ арга хэмжээг авчээ. Үүнд Ази Номхон далайн 30 улс, Европын 37 улс, Америк тивийн 20, Ойрхи Дорнодын 7, Африкийн 22 улс багтаж байна. Дэлхий даяар коронавирусын вакцин гарсан ч энэ мэтээр улс орнуудад халдварын тархалт өндөр хэвээр багйаа учир үүнээс сэргийлсэн хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалтын арга хэмжээг үргэлжлүүлэн авсаар байна. Харин дэлхий дахинд өнөөдрийн байдлаар коронавирусын өвчлөл гараагүй БНАСАУ, Туркменистан, Кирибати, Тонга, Палау, Тувалу, Науру зэрэг 7 улс л байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна