Дуунаас ч хурдан АНУ-ын Ерөнхийлөгчийн онгоцтой ТАНИЛЦ

С.Гандэлгэр
2021/04/05

АНУ-ын Агаарын цэргийн хүчний хөгжүүлж буй шинэ онгоцыг АНУ-ын Ерөнхийлөгчийн онгоц болгох талаар өнгөрсөн 9 дүгээр сард мэдэгдсэн. 

Давхар тийрэлтэт хөдөлгүүртэй 2222 км цаг хүртэл хурдлах чадвартай дуунаас хурдан "Ексосоник" онгоцыг авахаар АНУ-ын Ерөнхийлөгч Агаарын тээврийн гүйцэтгэх газартай гэрээ хийхээр болсон байна.

Тус онгоц нь нийтдээ 31 зорчигч тээвэрлэх бөгөөд иргэний агаарын тээврийн онгоцонд ашиглагддаг хамгийн өндөр чанартай арьс, нарс, кварц материалуудыг хэрэглэх аж. Энэхүү онгоц одоогийн ашиглаж буй иргэний тээврийн онгоцноос даруй 2 дахин хурдтай аж.

Хэмжээний хувьд харьцангуй жижиг тул магадгүй АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд ч ашиглаж магадгүй гэсэн таамаглал байгаа юм.

"Ексосоник" онгоц нь 2030 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа ба ашиглаж буй технологиуд нь одоогийн иргэний агаарын тээврийн үйлдвэрлэлд байхгүй цоо шинэ технологи ажээ.


Эх сурвалж: CNN



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.82.71
    2021/04/07

    манайхан бас аваач юунд нь дутахав дээ

    Хариулах
  • 202.55.188.105
    2021/04/07

    Ерөнхийлөгч нь яах вэ, онгоц нь гайхалтай юм аа.

    Хариулах
  • 66.181.188.114
    2021/04/05

    Монголд

    Хариулах