Тендерт оролцогчдын тодорхойлолтыг цахимаар олгоно

2021/04/21

Төрийн худалдан авах ажиллагааны газар болон Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран шүүхийн архивын зарим  үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүллээ. Тухайлбал, тендерт оролцогчийн иргэний хэргийн шүүхэд хариуцагчаар оролцсон эсэх тухай тодорхойлолтыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын www.tender.gov.mn системээр  дамжуулан цахимаар олгохоор болов.

Шүүхийн тусгай архиваас иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр олгодог “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт заасан уг тодорхойлолтыг дөрөвдүгээр сарын 23-наас эхлэн цахимаар авах боломжтой юм.

Тендерт оролцохыг сонирхогч иргэн, хуулийн этгээд Шүүхийн тусгай архивын тодорхойлолтыг авахдаа тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө дээрх цахим системээр дамжуулан зааврын дагуу хүсэлтээ гаргана.

Захиалагч нь уг тодорхойлолтыг Төрийн худалдан авах ажиллагааны нэгдсэн системийн Хянан үзэх цэсийн “Лавлагаа” хэсгээс татаж тендер шалгаруулалтын үнэлгээнд ашиглах аж. 

Шүүхийн тусгай архивын тодорхойлолтыг www.tender.gov.mn системээс цахимаар авах зааврыг энд дарж үзнэ үү.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна