"Оростой найрсаг бус харилцсан улс орнуудын эсрэг хариу арга хэмжээ авна" гэв

С.Гандэлгэр
2021/04/24

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улстай найрсаг бус харилцсан гадаад улс орнуудын эсрэг хариу арга хэмжээ авах хууль баталжээ.

Уг хуулинд зааснаар Орос улс, Оросын иргэд, хуулийн этгээдтэй найрсаг бусаар харилцсан гадаад орны төр засгийн байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газруудын эсрэг ямар хариу арга хэмжээ авахыг тодорхойлсон байна.

Мөн ОХУ дахь найрсаг бус харилцаатай гадаадын элч төлөөлөгч, дипломат байгууллагуудад ажиллах хүн хүчний тоонд хязгаар тогтоохоор болсон байна.



Сэтгэгдэл (34)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.